iJailbreak хийх

sn0wbreeze 2.2 ашиглан custom iOS 4.2.1 үүсгэж ашиглах [Заавар]

sn0wbreeze iOS 4.2.1 фирмвэйрийн untethered буюу унтрааж асаахдаа заавал redsn0w уншуулах шаардлагагүй greenpois0n rc5 багаж гарч олон хүний магнайг тэнийлгэсэн хэдий ч зарим iPhone 3Gs/4, ялангуяа 6.15.00 baseband-тай iPhone 3Gs дээр алдаа заагаад явахгүй байсан тал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх ганц арга бол custom буюу үүсгэсэн фирмвэйр. Хэд хоногийн өмнө энэхүү багаж гарсан ч завдал болохгүй байсаар оруулж амжсангүй. Харин цаг гарсан дээр энэхүү зааврыг дэлгэрэнгүйгээр зурган тайлбартай оруулж байна. Сүүлийн үед оруулж байгаа тайлбаруудаа ойлгомжтой байлгах үүднээс нилээн дэлгэрүүлж оруулж байгаа. Тийм учир та бүхэн сайн ойлгож уншсаны дараа заавраар хийгээрэй.

Хэрэглэх файлууд:

  • iTunes-ын хамгийн сүүлийн хувилбар
  • Оригиналъ iOS 4.2.1
  • sn0wbreeze 2.2 багаж (татах линкүүдийг доор оруулсан байгаа)

Алхам 1.

Татаж авсан sn0wbreeze 2.2 багажаа ажиллуулаад ОК дарж үргэлжилүүлнэ. Нэг жижиг цонх гарч ирчихээд хамаг юмийг хаагаад байвал Close credits гэдгийг дараарай.
1

Алхам 2.

Browse дараад тохирох фирмвэйрийг зааж өгнө. Үүнд iPhone 3G/3Gs/4 болон iPod Touch 2G/3G/4G болон iPad хэрэгслүүдэд таарах зөвхөн оригиналъ буюу Apple-аас гаргасан iOS 4.2.1 байна.
3
Жишээ нь iPhone 3Gs бол дараах нэрээр харагдана.
4

Алхам 3. 

Хэрвээ зөв фирмвэйр зааж өгсөн бол дараах дэлгэц гарч ирэх болно. Хэрвээ фирмвэйрийг таниагүй байх юм бол татаж авсан фирмвэйрээ шалгаарай. Мөн зөвхөн өөрийн хэрэгсэлд таарах фирмвэйрийг сонгож өгөөрэй. Цэнхэр суман дээр буюу Next дарж үргэлжилүүлнэ.
5
Үүний дараа Simple mode-ыг сонгож цэнхэр суман дээр дарж үргэлжилүүлнэ.
Sn0wbreeze-2.2-1
Дараад нь гарч ирэх энэ цонхонд хэрвээ утсаа Hacktivation буюу оригиналъ СИМ-гүйгээр activate хийхийг хүсвэл энэ сонголтыг Yes гэж зааж өгөөрэй. Харин албан ёсны гэрээгээр хэрэглэдэг болон оригиналъ СИМ нь байгаа бол No гэхэд болно.
6

Алхам 4.

За ингээд sn0wbreeze 2.2 багаж өөрийн ажлыг хийж байх зуур та PacMan хэмээх классик тоглоомыг тоглоод сууж байх боломжтой. Эсвэл зүгээр л бүх явц дуустал хараад сууж байж болно.
7

Алхам 5.

Done! бичиг гарсанаар дэлгэцэн дээр (desktop) custom фирмвэйр үүссэн байх болно. Дараа нь ОК товчийг дарж DFU горимонд орох зааврыг дагаж хийгээрэй.
8

Алхам 6.

screenshot9
  • Одоо та кибордны Shift товлуурыг дарсан хэвээр Restore дээр дарна.
screenshot10
  • Гарч ирэх цонхоноос түрүүний үүсгэсэн custom iOS 4.2.1 фирмвэйрийг зааж өгнө. 
screenshot11
За ингээд таны хэрэгсэл дээр болон iTunes дээр бүх үйл явц хийгдэж дуусах ба тэр хооронд хэрэгсэлээ компъютераасаа огтхон ч салгаж болохгүй.
татах :  Sn0wbreeze 2.2 
татах :  Бүх IOS ийг нэг дороос татах

Эх сурвалж: www.itech.mn